Шууд Chart

Японы иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн хорьжээ

2015-10-30 16:09:21

БНХАУ-ын засгийн газар Японы 4 иргэнийг тагнуул хийсэн хэрэгт сэжиглэж, баривчилсан гэдгээ өчигдөр албан ёсоор хүлээжээ. Хятадад хоригдож байгаа тэдгээр иргэдтэй Японы дипломат албаныхан уулзсан байна. Хятадын засгийн газрын мэдээлэлд өгүүлснээр, хоригдож байгаа япон иргэдийн нэгийг өнгөрсөн тавдугаар сард Хятадын зүүн хэсэг дэх Жөжян мужийн цэргийн баазын хажуугаас, нөгөөг Хятад, Хойд Солонгосын хилийн ойролцоогоос баривчилжээ.

Үүний дараа сард баривчилсан бас нэг япон иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн Бээжинд байх үеэр нь баривчилсан Япон иргэнийг гэрийн хорионд байлгаж байгаа юм байна. Хятадын гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өчигдөр энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хятадын нутаг дэвсгэрт тус улсын хууль тогтоомжийг зөрчсөн аль ч орны, ямар ч этгээдийг хуулийн дагуу баривчлан саатуулах болно гэдгийг мэдэгдсэн байна.

Японы дипломат албаныхан Хятадад баривчлагдсан өөрийн орны иргэдийг суллуулахаар ажиллаж байгаа юм. Тэдний зүгээс юун түрүүн иргэдийнхээ саатуулагдсан шалтгаан, мөн биеийн эрүүл мэнд нь ямар байгаа талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы иргэдийг тагнуулын хэрэгт сэжиглэн хорьжээ  
Үзсэн: 1914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
110.3.33.xxx [110.3.33.xxx] 2015-10-30 17:54
Манайхан бол оорийн иргэнээ тагнуулын хэрэгт холбогдуулдаг болохоос хуний орны тагнуулд оршоолтэй ханддаг юм шиг санагддаг. Уул нь онолын ууднээс гадны тагнуулыг л сайн барих хэрэгтэй юмдаа!

Бидэнтэй нэгдээрэй