Шууд Chart

Ховд аймгийн Чандмань сумын өв соёлын өдөр болов

2015-10-30 16:06:41

Ховд аймаг “Алтан өв” хөтөлбөрийн хүрээнд эдгээр аймгийнхаа 17 сумыг сурталчилах өдрийг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд Чандмань сумын өв соёлыг өнөөдөр сурталчилж байгаа юм.

Ховд аймгийн Засаг дарга 2013 онд Монгол алтайн бүс нутгийн олон үндэстэн угсаатны бүлгийн түүх, соёлыг тээх, өвлүүлэх, хадгалах, хамгаалах, судлах, сурталчлахад олон нийтийн оролцоог идэвхжүүлж үндэсний бахархлыг сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Алтан өв” хөтөлбөрийг дэвшүүлэн батлуулж байсан аж.

Чандмань сумын хувьд   2866 хүн амтай бөгөөд 6 багийн  760 өрхтэйгээс гадна 30 орчим аж ахуй нэгж албан байгууллага үйл ажиллагаагаа сумандаа явуулдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ховд аймгийн Чандмань сумын өв соёлын өдөр болов  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй