АНУ-ын зүүн өмнөд нутагт орших Флорида мужийн Форт-Лодердейл олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх гэж байсан иргэний агаарын тээврийн онгоцны хөдөлгүүрт гал гарчээ. Энэ үеэр тус онгоцонд 101 хүн сууж явсан байна.
Венесуэлийн нийслэл Каракас хот руу нисэх байсан Боинг 767 загварын онгоцонд ийнхүү гал гарснаас түлэгдсэн болон гэмтэж бэртсэн 17 хүн эмнэлэгт хүргэгдсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Гал гарснаас хойш 7 минутын дотор онгоцонд явсан бүх зорчигч, хөлгийн багийнхныг нүүлгэн шилжүүлсэн учраас түлэгдэж гэмтсэн хүмүүсийн тоо харьцангуй цөөн байгаа юм байна. Онгоцыг хөөргөхөөр бэлдэж байх үеэр нисэгчид зүүн хөдөлгүүрт нь түлш алдаж эхэлснийг анзаарчээ.
Энэ талаар тэд удирдлагын төвд мэдэгдэн, нислэгийг цуцлах тушаал хүлээж байх зуур хөдөлгүүрт гал дүрэлзэж эхэлжээ. Уг хэрэг явдлаас үүдэн Форт-Лодердейл нисэх онгоцны буудал түр хаагдсанаас тус буудлаас хөөрөх байсан 43 нислэг цуцлагдаж, 219 нислэг хойшлогдсон байна. АНУ-ын Нийтийн тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл хөдөлгүүрт гал гарсан шалтгааныг нарийвчлан шалгуулахаар 4 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг илгээгээд байна. Мөн Боинг компани мөрдлөг шалгалтын явцад техникийн тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан байна.
| Иргэний агаарын тээврийн онгоцонд гал гарчээ | ||
| Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.