Шууд Chart

Цацраг идэвхит бодист хордсон иргэдэд тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ

2015-10-30 16:35:45

1945 онд Японы Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан атомын бөмбөгийн цацрагт хордсон хүмүүст улсаас тэтгэмж өгдөг. Сая Японы шүүх 17 хүнд ийм тэтгэмж өгөх, тэднийг тэтгэмжийн хөтөлбөрт нэмж хамруулах шийдвэр гаргалаа. Энэ бөмбөгдөлтийн уршгаар цацрагт хордсон, өвчин эмгэгт нэрвэгдсэн хохирогчдод дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын Засгийн газар сар бүр 130 мянган йений тэтгэмж олгодог аж.

2013 оны сүүлээр Японы Засгийн газар тусламж дэмжлэгт хамрагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, тэтгэмжид хамрагдах шалгуур үзүүлэлтийг хөнгөвчилжээ. Гэвч шалгуур үзүүлэлтийг ийнхүү хөнгөвчилснийг үл харгалзан, 17 хохирогч тэтгэмж авч чадалгүй хоцорч, улмаар шүүхэд зарга үүсгэсэн байна.

Шүүх тэдний заргыг хянан хэлэлцээд цацрагт хордож, хохирсон нь үнэн болохыг тогтоож, шалгуур үзүүлэлтийг хангасан учраас тэтгэмжид хамруулахаар болж байна. Өмнө нь Японы Засгийн газраас цусны цагаан бөөмийн болон бусад хорт хавдраар өвчилсөн хохирогчдод л тэтгэмж олгодог байсан юм. Харин өөрчлөгдсөн дүрэм журмын дагуу зүрхний шигдээс, архаг гепатитаар өвчилсөн хүмүүсийг энэ тэтгэмжид давхар хамруулахаар болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цацраг идэвхит бодист хордсон иргэдэд тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ  
Үзсэн: 1160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй