Ирэх оны тавдугаар сарын эхээр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 1980 оноос хойшхи анхны их хурал хуралдаж, улс орны хөгжлийн цаашдын чиг баримжааг хэлэлцэнэ. Тус их хурал бол Хөдөлмөрийн намын 7 дахь удаагийн их хурал бөгөөд Ким Чен Ун улс орныг удирдах болсоноос хойшх анхны их хурал болно гэж Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг уламжилж байна.
Их хурлаар хэлэлцэх асуудлыг нийтэд мэдээлэхгүй байгаа ч улс орны хувьд чухал шийдвэр хэлэлцэж батлах нь тодорхой байгаа гэнэ. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчоо “цэцэглэн хөгжих социалист гүрэн бүтээн босгох үйл хэргийг” үргэлжлүүлэхийн тулд их хурал зарлан хуралдуулж байгаа хэмээн гадны судлаачид, шинжээчид үзэж байна.
Хөдөлмөрийн намын VI их хурал 1980 онд хуралдаж, аугаа их удирдагч Ким Ир Сен өөрийн хүү Ким Чен Ирыг өөрийн залгамжлагчаар албан ёсоор зарлаж байжээ.
| БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ээлжит их хурал болно | ||
| Үзсэн: 292 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.