Шууд Chart

БНХАУ, АНУ-ын тэнгисийн цэргийн удирдлагууд видео хэлэлцээ хийлээ

2015-10-30 17:32:36

Өнгөрсөн мягмар гарагт АНУ Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хиймэл арлуудын усан хилд байлдааны хөлөг онгоцоо илгээснээр бүс нутаг дахь нөхцөл байдал улам хурцдаад байна. Энэхүү хурцадмал байдлыг намжаах зорилгоор хоёр орны тэнгисийн цэргийн удирдлагууд видео хурал хийсэн байна.

Хурлын үеэр хоёр тал АНУ-ын Номхон далайн командлалын адмирал Харри Харрисын Хятад дахь айлчлалыг төлөвлөсөн ёсоор зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн ирэх 7 хоногт АНУ-ын Флорида дахь боомтыг зорих Хятадын байлдааны хөлөг онгоцны хуваарийг өөрчлөхгүй байхаар тохиролцсон байна. Цаашид хоёр тал өнгөрсөн онд баталсан далай тэнгис дэх санамсаргүй сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийг мөрдөж ажиллахаар тохиролцжээ.

Видео хурлын үеэр Хятадын тэнгисийн цэргийн адмирал Вү Шенгли АНУ дахин Хятадын усан хилд нэвтрэх оролдлого хийвэл дайн өдөөх эрсдэл ч тулгарах магадлалтай гэдгийг анхааруулаад, хоёр тал аливаа зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн байна. Харин АНУ-ын тал маргаантай арлын бүс нутагт бүх улс эрх тэгш, чөлөөтэй зорчих, газар нутгийн маргааныг дипломат арга замаар шийдвэрлэхийг санал болгожээ.

Хоёр улсын тэнгисийн цэргийн удирдлагууд урьд нь 3 удаа үүний адил яриа хэлэлцээ хийж байсан. Мөн энэ оны эцсээр дахин видео хурал зохион байгуулж, хоёр улсын далай тэнгис дэх маргааны асуудлаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ, АНУ-ын тэнгисийн цэргийн удирдлагууд видео хэлэлцээ хийлээ  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2015-10-30 17:38
usa gaas aidag ulsuud hovordoj dee

Бидэнтэй нэгдээрэй