Шууд Chart

АНУ-д шувууны томуунаас сэргийлэх тарилга нөөцөлж эхэллээ

2015-10-30 17:40:14

Энэ оны эхээр АНУ-д шувууны томуу дэгдсэний улмаас 30 сая шувууг нядалсан байна. Шувууд буцаж нүүдэллэх улирал удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан Америкийн эмийн компаниуд шувууны томуугаас урьдчилан сэргийлэх тарилгыг нөөцөлж эхэлсэн байна.

Шувууны томуугийн өмнөх дэгдэлтийн үеэр хараахан бэлэн болоогүй байсан урьдчилан сэргийлэх тарилгыг эрдэмтэд боловсруулж дууссан байна. Тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас эм зүйн компаниудтай хамтарч, шувууны томуу гарч эхэлсэн тохиолдолд 10 хоногийн дотор тарилгыг халдварын голомт руу илгээх юм байна. Өнгөрсөн жил Америкийн 15 мужид халдвар тарж, 30 сая шувууг устгалд оруулжээ. Үүнээс үүдэж АНУ-ын эдийн засагт 500 сая гаруй долларын хохирол учирсан юм байна. 

Түүнчлэн энэ онд Америкийн тахиа, цацагт хяруулын махны экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 318 сая килограммаар буурах төлөвтэй байгаа юм байна. Шувууны томуу хүнд халдварладаггүй ч байгаль, экологийн тэнцвэр, фермийн аж ахуйд хүндээр тусч байна. Иймээс шувууны томуу дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д шувууны томуунаас сэргийлэх тарилга нөөцөлж эхэллээ  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй