Манай улсад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байдаг. Эдгээр төвд энэ онд гэхэд 45 мянга орчим хүн мэргэжилтэй болохоор суралцаж байна. Харин тэднийг суралцах хугацаанд нь үйлдвэрүүд дээр дадлагажуулж, шууд ажлын байраар хангах төрийн бодлого зохицуулалт дутагдаж байгаа юм.
Г.Долгорсүрэн, Д.Удвалмаа хоёр Өвөрхангай болон Дундговь аймгийн МСҮТ-д оёдолчин мэргэжлээр суралцсан. Тэд сургуулиа төгссөн даруйдаа Улаанбаатар хотод ирж үндэсний үйлдвэрлэгч “Эксклюзив” брэндийн оёдолчноор дагалдан хийж, цаашид энэ үйлдвэртээ ажиллахаар зэхэж байна. “Эксклюзив” компани орон нутгаас ирж дагалдан хийж байгаа залуусыг эхний нэг жил байр хоолоор хангахаас гадна, дагалдангаар ажиллах хугацаанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж байгаа юм байна.

Аймаг бүрт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байдаг. Тэнд техник, тоног төхөөрөмж хангалттай байдаг ч хүүхдүүд гараараа юм бүтээж, үйлдвэрлэл явуулахад материал, нөөц байдаггүй байна. Тиймээс төгссөн хүүхдүүд ажлын байранд ирээд гологддог, дахин сурах шаардлага гардаг. Хэрвээ хувийн хэвшлийнхэн, сургалтын төвүүдтэйгээ хамтран ажиллаж чадвал бид баялаг бүтээгч, үйлдвэрлэгч орон болоход нэг алхам ч гэсэн ойртоно гэдгийг “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг хэлж байна.
Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.
| МСҮТ-ийн оюутнуудыг ажлын байраар хангах төрийн бодлого дутагдаж байна | ||
| Үзсэн: 467 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.