Шууд Chart

Монгол залуусын бүтээлийг Энэтхэгийн төлөөлөгчид сая доллараар үнэлжээ

2015-10-30 18:47:06

Цаг эсвэл он, сараа харах гэж утас руугаа шагайх бүртээ шинэ, сонирхолтой мэдээ авч байх боломжтой ухаалаг утасны аппликейшнийг монгол залуус зохион бүтээжээ. Тэд  бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд гаргах гэсэн боловч бүтээлийг нь хөгжүүлэх хамтрагч, дэмжлэг олдоогүй учраас Энэтхэгийн төлөөллүүдтэй хамтран бүтээгдэхүүнээ Сингапурын зах зээлд гаргахаар болжээ.

“Dream rewards” аппликейшнийг ашигласнаар мэдээлэл түгээхээс гадна хэрэглэгчдээс судалгаа авах боломжтой юм байна. Хамгийн сонирхолтой нь тус аппликейшнийг ашигласныхаа төлөө хэрэглэгч мөнгө төлдөг биш урамшуулал авдаг байхаар программчилж өгснийг системийн мэргэжилтэн С.Тамир тайлбарлалаа.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд” хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол залуусын бүтээлийг Энэтхэгийн төлөөлөгчид сая доллараар үнэлжээ   
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй