Цахилгаан машины батерейнд агуулагддаг хар тугалгыг литигээр орлуулсан инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтэн нээсэн байна. Түүний бүтээсэн батерей байгаль орчин, хүний биед сөрөг нөлөө багатай. Цэнэгээ хурдан авч, удаан алддаг зэрэг олон давуу талтай гэж Бээжингийн их сургуулийн профессор Н.Чулуу ярилаа.
Мөн тэрбээр “Миний хувьд Хятадад өссөн Монгол цустай хүн. Тиймээс би өөрийн шинэ бүтээлээ монголчуудын нэрээр дэлхийд гаргахыг хүсч байна. Хүн бүр эко хэрэглээг эрхэмлэх болсон энэ үед, Монгол эрдэмтэдтэй хамтарч энэхүү бүтээлээ улам сайжруулна. Монголчууд бидний хувьд цахилгаан машины зүрх болсон батерейг эх орондоо үйлдвэрлэх цаг ч ойрхон байна” гэлээ.
| Монголчууд цахилгаан машины батерейг үйлдвэрлэх боломжтой | ||
| Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.