Шууд Chart

Эрдэмтдийн нээлт, бүтээлүүд амьдралд хэрэгжихгүй байна

2015-10-30 19:02:39

Инновацийн тухай хуульд мэдлэг бий болгож байгаа субьект сургалт судалгаандаа ашиглаж бизнес болгон хөгжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл боловсролын тухай хуульд их сургууль үйлдвэрлэл явуулж, бизнес эрхэлж болохгүй гэсэн заалт бий. Тодорхой биш энэ заалтаас болоод мэдлэгт суурилсан олон шинэ санаа цаасан дээрээ үлдсээр байгааг доктор Л.Оюунцэцэг хэлж байна.

 Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж чадсан улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5 хүртэлх хувийг энэ салбарт зарцуулдаг. Харин  манайх дөнгөж 0.58 хувьтай байна. Эрдэмтдийн санааг үйлдвэрлэлд туршиж тодорхой үр дүнг нь гартал төр дэмжлэг үзүүлэх ёстой. Ашигтай эсэх нь тодорхой болсны дараа бизнесийн байгууллагууддаа санал болгоно. Шалгуур давсан энэ бүтээл гаргасан зардлаасаа хэдэн зуу дахин илүү ашиг олох боломж бүрддэг гэж эрдэмтэд ярилаа.

Мэдээний дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрдэмтдийн нээлт, бүтээлүүд амьдралд хэрэгжихгүй байна  
Үзсэн: 339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй