Шууд Chart

Л.Пүрэвсүрэн: Манай улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийг тэргүүлнэ

2015-10-30 19:14:17

Монгол Улс  НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлд дэлхийн 192 орныг тэргүүлж оролцохоор болсныг өнөөдөр Гадаад хэргийн сайд албан ёсоор мэдээллээ. Манай улс тайван замаар ардчиллыг сонгож,  25 жил болсныг олон улс  ийнхүү үнэлжээ. Энэ бол бидэнд том боломж мөн хариуцлага нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийн таван суудалд долоон улс нэрээ дэвшүүлсэн. Эдгээр орноос манай улс хамгийн өндөр  буюу 192 орноос 172 орны санал авсан байна. Манайхтай БНСУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Филиппин, Киргиз, Пакистан, Лаос гэсэн зургаан орон өрсөлдсөн” хэмээн ярилаа.

НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийн гишүүн болсноор манай улс НҮБ-аас зохион байгуулдаг олон улсын хуралд байнга оролцож, хүний эрхийн асуудлыг тэргүүлж хэлэлцэх үүргийг хүлээлээ. Ингэснээр гадаад харилцаа эрс сэргэнэ. НҮБ-ын гишүүн улс НҮБ-аас дэмжлэг авахын тулд эхлээд бидэнтэй харилцдаг болно гэдгийг Гадаад хэргийг сайд онцолж байлаа. Тэр дундаа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дунд нэр хүнд өснө. Энэ боломжийг зөв ашиглах нь чухал байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Л.Пүрэвсүрэн: Манай улс НҮБ-ын Хүний Эрхийн зөвлөлийг тэргүүлнэ  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй