Шууд Chart

БНХАУ 2020 он гэхэд ядуурлыг бүрэн арилгана

2015-10-31 11:16:59

Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын эрх баригчид экспорт, хөрөнгө оруулалтанд суурилсан эдийн засгаа тооноос чанарт шилжүүлэх зорилт тавьж байгаа. Энэ үүднээс 2020 он гэхэд ДНБ болон нэг хүнд ноогдох орлогыг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлэхээр ирэх 5 жилийн төлөвлөгөөндөө тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл 2016 оноос хойшх 5 жилд өмнөд хөрш маань “Дундаас өндөр өсөлтөнд” гэсэн эдийн засгийн шинэ зорилт тавьж байна. Хятадын одоогийн 5 жилийн төлөвлөгөөгөөр тогтвортой бөгөөд хурдтай өсөлт гэсэн бодлогыг хэрэгжүүлж байна. 

Эдийн засагчдын хувьд ирэх 5 жилд баримтлах шинэ төлөвлөгөөний агуулгаар бол Хятадын үсрэнгүй эдийн засаг улам удаашрах төлөвд үндэслээд эрх баригчид нь эдийн засгаа өсгөх зорилтоо одоогийнхоос бууруулж, жилд 7%-д барих нь гэдэг дүгнэлтийг хийж байна. Үүний зэрэгцээ Өмнөд хөршийн эрх баригч Коммунист нам 2020 онд тохиох 100 жилийн түүхт ойгоороо төвөөс алслагдмал, хөдөөгийн бүс нутагт ядуурлыг бүр мөсөн арилгаж, хүн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилтыг 5 жилийн шинэ төлөвлөгөөндөө тусгаж өглөө.

Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтвортой чанартай өсөлт, үүний үр дүнд ядуурлыг тэг түвшинд хүргэнэ гэдгээ дэлхийн номер 2 эдийн засаг БНХАУ тунхаглаж байна. Эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалахын тулд 30 гаруй жил баримталсан Нэг хүүхэд бодлогыг халж, гэр бүл бүр 2 хүүхэдтэй байхыг зөвшөөрч байна. Өнөөдрийн байдлаар Хятадын 1.36 тэрбум хүн амын 225 сая нь 0-14 насныхан, харин 930 сая нь 15-59 насныхан, 212 сая нь 60 –аас дээш насныхан байна гэсэн статистик мэдээлэл гарчээ.  

Иймд хүн амын насжилт, хүйсийн тэнцвэргүй байдал, ажиллах хүчний хомсдол зэрэг эдийн засаг, нийгмийн хөгжилд саад тушаа болох сөрөг нөлөөллийг арилгах үүднээс Хятад улс хоёр хүүхэд гэсэн бодлого хэрэгжүүлэхээр болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ 2020 он гэхэд ядуурлыг бүрэн арилгана  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй