Шууд Chart

Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ

2015-10-31 11:26:37

Гаага дахь олон улсын Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын маргаантай арлыг өөрийн газар нутгаа гэх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Филиппиний засгийн газар энэ газар нутгийн маргаантай асуудлаар Олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн юм байна.

Филиппин нь  Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн газар нутгаа гэж үзэх нь НҮБ-ын далайн конвенцийг зөрчиж байна гэсэн үүднээс Арбитрын шүүх шүүхэд зарга мэдүүлжээ. Тус шүүхийн хорооны өчигдрийн хаалттай хуралдаанаар Филиппиний мэдүүлсэн заргад хэсэгчлэн хуулийн сонсгол явуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин Хятадын засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг шүүх эрх байхгүй гэж үзээд, шүүхийн сонсголд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Хятад улс өмнө нь шүүхэд зарга мэдүүлэх асуудлыг бойкотлож, газар нутгийн энэ маргааныг тухайн маргаанд хамааралтай орнууд хоорондоо яриа хэлэлцээний замаар шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг баримтлаж байгаа юм. Арбитрын шүүх энэ асуудлыг энэ ондоо багтаан эсвэл ирэх оны эхээр хэлэлцэж эхлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй