Шууд Chart

Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлана

2015-10-31 13:20:33

Европын холбоо Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ хэсэгчлэн цуцлахаар болжээ. Тухайлбал Беларусын 170 орчим иргэн, тэдний дотор ерөнхийлөгч Александр Лукашенкогийн Европын холбооны орнууд дахь үл хөдлөх хөрөнгийг царцаан, Европын орнуудад зорчихыг хориглосон визний хориг зэргийг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Беларусь улс өнгөрсөн наймдугаар сард улс төрийн 6 хоригдлоо сулласныг харгалзан хориг арга хэмжээг ийнхүү цуцлахаар болжээ. Беларусь цаашид ардчилал, хүний эрхийг хүндэтгэсэн бодлого авч хэрэгжүүлсэн нөхцөлд АНУ ч мөн тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ хөнгөрүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Энэ хүрээнд маргаашнаас эхлэн Беларусийн 9 аж ахуйн нэгжийн АНУ дахь гүйлгээ хийх эрхийг сэргээхээр болсон юм байна. ОХУ НАТО-гийн дорно зүгт тэлэх бодлогын эсрэг Беларусийн нутаг дэвсгэрт өөрийн агаарын цэргийн баазыг байгуулах сонирхолтой байгаа юм.

Харин тус улсын нутаг дэвсгэрт агаарын бааз байгуулснаар бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад төдийлөн нэмэр болохгүй гэсэн байр сууриа Беларусийн зүгээс илэрхийлсэн. Улмаар тус улсын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэр дэх Оросын нөлөөг бууруулахын тулд өрнөдийн орнуудтай ойр түншлэхээр чармайж байна хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.

Европын холбоо Беларусийн эсрэг дийлэнх хориг арга хэмжээнийхээ хэрэгжилтийг зогсоох ч гэсэн тус улсын сөрөг хүчний гишүүд сураггүй алга болсон явдалд буруутай хэмээн сэжиглэгдэж байгаа Лукашенкогийн хамгаалалтын албаны 4 гишүүний эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэх юм байна. Хориг арга хэмжээнүүдийг ийнхүү цуцалснаар ямар үр дүн гарсныг ирэх оны 2-р сард Европын холбоо хянан хэлэлцэж, Беларусьт хүний эрх, шударга ёс, хэвлэлийн эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл хориг арга хэмжээг сэргээж магадгүй  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Беларусийн эсрэг тавьсан хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцлана  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.127.xxx [122.254.127.xxx] 2015-11-01 11:33
Unend guitsegdenee gej belorys nutag deeree orosiin tsergiin baaz baiguulna geheer sunsee zailtal aij b.na baruuniihan er ni tegeed cub ruu putin neg utas tsohihod l nohduud sandrah yum oort ni taalagdaagui cuba hoid solongos yahaaraa terrorizmiig demjdeg uls bolchihdog yum ard tumen ni demjeed b.had luka daranguilagch boldog yum be

Бидэнтэй нэгдээрэй