Манай улс энэ онд төсвийн хөрөнгө, олон улсын зээл тусламж, концессын гэрээ зэрэг эх үүсвэрүүдээс нийтдээ 90 тэрбум гаруй төгрөгийн замын бүтээн байгуулалт хийжээ.
Энэ жил зуслангийн чиглэлд 16.4 км, Гачууртын чиглэлд 11 км, Өлзийт хороолол руу 9.9 км зам тавьсан. Мөн Моносын уулзвараас Сонсголонгийн чиглэлд 24 см зузаан бетонон хучилттай 5.5 км авто замыг барьж ашиглалтад оруулсан. Ирэх жил ч хэд хэдэн томоохон замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байгаа юм байна.
Замын бүтээн байгуулалтын ажил улирлын хамааралтай учир гүйцэтгэгчдийн зүгээс маш шаргуу ажиллах шаардлага үүсдэг. Гэтэл өнгөрсөн жил ажил эхлэхээс өмнө тендер, гэрээ, санхүүжилт зэрэг бичиг цаасны ажилд бүтэн 2 сарын хугацааг зарцуулж зургаадугаар сард л дөнгөж гүйцэтгэлийн ажлаа эхлүүлсэн байна. Харин ирэх жил үүнийг давтахгүй байхаар төлөвлөж байгаа ажээ.
Замын ажлыг Улсын төсөв, Хотын төсөв, Хөгжлийн банк болон гадны зээл тусламж, концесс гэсэн 4 эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа. Хотоос замын бүтээн байгуулалтад ингэж ач холбогдол өгснөөр төвлөрлийг задалж, нийтийн тээврийг хөгжүүлж, улмаар замын түгжрэлийг бууруулах бодлого хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.
| Энэ онд 90 гаруй тэрбум төгрөгийг замын бүтээн байгуулалтад зарцуулжээ | ||
| Үзсэн: 572 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.