Өнөө цагт ажилгүй иргэд олон байгаа ч өөрийн хийж чаддаг зүйлээрээ зээл тусламжинд хамрагдан амьдрал ахуйгаа өөд татаж яваа хүн олон бий. Тэдний нэгэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р багийн иргэн Ц.Ганзориг юм. Тэрбээр 2013 оноос чулуугаар урлал хийж эхэлсэн байна. Хэдийгээр чулуугаар урлал хийхэд хүндрэлтэй зүйл их байдаг ч өөрөө урлагийн байгууллагад ажиллаж байсан нь, бас байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл нь үүнийг хийхэд хөтөлжээ. Хөвсгөл аймагт чулуугаар урлал хийдэг 2-3 хүн байдаг юм байна.
Тэрбээр 2014 онд сум хөгжүүлэх сангаас 14 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмж авчээ. Анх тоног төхөөрөмжөө аваад Хөвсгөлийнхөө ногоон чулууг үнэд хүргэхийг зорьсон гэж байна. Мөн төсөлдөө аймгийнхаа МСҮТ-д чулуун урлалын анги нээж хүүхэд залуустаа зааж сургах талаар ч оруулжээ. Ажлын байр нэмэгдүүлэх хүсэлтэй байсан ч технологийг нь бүрэн оруулж ирэхгүй бол хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг тул хашаандаа үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Ц.Ганзориг ногоон хаш, байгалийн чулуугаар урлалаа хийдэг. Ингэхдээ заримыг нь худалдан авч, заримыг нь өөрөө түүдэг гэлээ. Чулуугаар юм хийх, тэр дундаа нарийн хийцтэй чимэглэл хийнэ гэдэг хэцүү гэдгийг тэрбээр ярьж байна. Мөн тэрбээр чулуун урлал хийхэд хугацаа их шаардагддаг учраас хийсэн бүтээлээ үнэгүйдүүлж чаддаггүй, борлуулалт тааруу байгааг хэлж байсан. Цаашид өндөр үнэтэй нарийн тоног төхөөрөмжтэй болбол хийж байгаагаасаа илүүг хийх боломжтой гэж байлаа.
Сурвалжлагын дэлгэрэнгүйг “Монголын мэдээ” сувгийн өнөөдрийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс...
| Ц.Ганзориг: Анх тоног төхөөрөмжөө аваад Хөвсгөлийнхөө ногоон чулууг үнэд хүргэхийг зорьсон | ||
| Үзсэн: 345 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.