Шууд Chart

Умард Солонгос дахин цөмийн туршилт хийж болзошгүй

2015-10-31 15:46:37

Умард Солонгосын зүүн хойд хэсэгт орших цөмийн туршилтын талбайд газар доогуур хонгил ухах ажил эхлэн явагдаж байгаа тухай Өмнөд Солонгосын Рёнхап агентлаг уламжиллаа. “Пунгё-Ри гацаанд орших туршилтын талбайд хүн болон автомашины идэвхтэй хөдөлгөөн ажиглагдаж байгаа нь энд газар доогуур шинэ хонгил ухах ажил эхэлсэнийг нотлож байна” гэж Рёнхап агентлаг цохон тэмдэглэлээ.

Үүний өмнө БНАСАУ энэ талбайд 2006, 2009, 2013 онд гурван удаа газар доогуурх цөмийн туршилт хийсэн юм. Харин одоо туршилтын талбайд хөдөлгөөний идэвхжил ажиглагдаж байгаа нь Пхеньян нэг их удалгүй дахин туршилт хийхээр зэхэж байгааг илтгэж байна. Ирэх сарын эхээр буюу 11-р сарын 1-нд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян, Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэ нар Сөүл хотод гурван талт уулзалт хийнэ.

Энэ уулзалтаар гурван орны төлөөлөгчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хамтарсан тунхаг батлахаар төлөвлөж байгаа. Тэд энэ баримт бичигтээ, Пхеньянд цөмийн болон пуужингийн туршилт хийхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг гажилтгүй дагаж мөрдөхийн хажуугаар 2005 онд хийсэн 6 талт уулзалт хэлэлцээний дүнд байгуулсан Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудлаарх тохиролцоог дагаж мөрдөхийг уриалах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос дахин цөмийн туршилт хийж болзошгүй   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй