Маргааш Үндэсний өгөх өдөр тохионо. Энэхүү өдөртэй холбогдуулан өнөөдөр Өндөр гэгээн Занабазарын музейд “Энэ бол би” үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Энэ бол би” үзэсгэлэнд С.Намуунцэцэг, Ч.Энхсайхан, А.Хүдэрбат, А.Дөлгөөн, Б.Мөнхтулга нарын саажилттай залуус өөрсдийн цуглуулсан зүйлсээ дэлгэсэн бөгөөд эдгээр залуусын хоёр нь уран зураг зурдаг бол бусад нь өөрсдийн олон жил цуглуулсан цуглуулгаараа оролцож байгаа юм. Түүнчлэн энэ удаагийн үзэсгэлэнг УИХ-ын гишүүн С.Одонтуяа дэмжин оролцож байгаа бөгөөд тэрбээр мөн өөрийн олон орны хүүхэлдэйн цуглуулгаа үзэсгэлэнд дэлгэсэн байна.
Үзэсгэлэн ирэх сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгээс олсон орлогоор саажилт өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд сүүлийн үеийн дэвшилтэд технологиор хийгдсэн “аалзны тор” төхөөрөмжийг авч өгөхөөр зорьж байгаа ажээ.
| Саажилттай залуусын “Энэ бол би” үзэсгэлэн нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 309 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.