Шууд Chart

Индонезид түймэртэй тэмцэх нь хүндрэлтэй байна

2015-10-31 16:33:02

Жил бүр Индонези улс ойн түймрийн өтгөн утаанд дарагдаад байна. Энэ жил ойн түймэр зургаадугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Түймрийн утаа зөвхөн Индонези гэлтгүй мөн Малайзи, Сингапур, Тайланд улсыг нөмөрөөд байна. Түймэртэй холбогдуулан хийсэн судалгаанаас үзэхэд түймрийн 40-өөд хувь нь байгалийн хчин зүйлээс, үлдсэн 60 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалан гарсан байна.

Ойн түмэр гарч байгаагийн хамгийн энгийн шалтгаан нь хүлэрт намагт байдаг хүлэр амархан шатаж, удаан өтгөн утаа гарган уугиж, амьсгалахад маш хүнд болдог байна. Хүний хүчин зүйлээс шалтгаалж гарсан түймрийн хувьд мод бэлтгэлийн ажилтай шууд холбоотой, мод бэлтгэж байгаа хүмүүс гишүү, мөчрийг шатаадагаас тэд зарим тохиолдолд гал алддаг байна.

Мөн мод бэлтгэж байгаа хүмүүс санаатай түймэр тавих тохиолдол их байдаг гэнэ. Ингэснээр мод бэлтгэлийн дараа үлдэж байгаа сул газрыг шатааж, газрыг эдэлгээнд оруулах үйл явц хурдасдаг байна. Энэ жил борооны улирал ердийнхөөс 3 сараар хожигдож эхэлсэн нь Индонезид ойн түймэртэй тэмцэх ажлыг хүндэрүүлж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонезид түймэртэй тэмцэх нь хүндрэлтэй байна  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй