Шууд Chart

Зам сэтлэхгүйгээр шугам хоолой солино

2015-10-31 16:26:29

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ өнөөдрийн байдлаар 50-60 жилийн насжилттай байна. Үүнтэй холбоотойгоор зарим асуудлыг шийдэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан  "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төслийг хэрэгжүүлэхээр төслийн эхний шатны гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.

Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн хүн амын унд ахуйн ус хангамжийн системийг бага зардалтайгаар нөхөн сэргээж, усны чанарт хуучирсан шугам хоолойноос үзүүлэх нөлөөг арилгах боломжтой болох юм. Мөн шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох Австри улсын технологийг Монголд нутагшуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зам сэтлэхгүйгээр шугам хоолой солино  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй