Шууд Chart

Мужийн орлогч даргыг авлигын хэрэгт буруутгажээ

2015-10-31 16:55:03

Хятадын баруун хойд хэсгийн Зи-линь мужийн орлогч дарга асан Гу Чуньлийг хятадын Коммунист намын эгнээнээс хөөж, эрхэлж байсан бүх албан тушаалыг нь эргүүлэн хураажээ. Хятадын Коммунист намын сахилга батын хорооноос тараасан мэдээлэлд энэ тухай өгүүлжээ.

Сахилга батын хорооны мэдээлснээр, Гу Чуньли сахилга бат зөрчиж, албан тушаалаа хувийн болон хувьсгалын ашиг сонирхолд урвуулан ашиглаж, боловсон хүчний томилгоонд хөндлөнгөөс оролцож, үүнийхээ төлөө авилга хээл хахууль, өндөр үнэтэй бэлэг, шан харамж авдаг байжээ. Үүнээс гадна энэ хүн улсын өмч хөрөнгийг шамшигдуулж, төсвийн хөрөнгөөр өөрийн зардлаа төлж, өөрийн эхнэртээ бизнес явуулахад нь тусалдаг байсан нь тогтоогдсон байна.

“Шалгалтын материал болон хурааж авсан нотлох баримтыг хуулийн дагуу шүүхэд шилжүүлсэн” гэж мэдээлэлд өгүүлсэн байна. Сахилга батын хороо Коммунист намын өндөр зиндааны түшмэлүүдийн хувьд эхлээд нам дотор шалгалт явуулж, дараа нь эдгээр хүмүүсийг шүүхэд шилжүүлэх эсэх шийдвэр гаргадаг юм байна. Хятадад 2012-2013 онд Ши Зиньпин тэргүүтэй 5 дахь үеийн удирдагчид засгийн эрхэнд гарч ирсэнээс хойш авилга хээл хахуультай тэмцэх кампанит ажил эхэлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мужийн орлогч даргыг авлигын хэрэгт буруутгажээ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
1.183.208.xxx [1.183.208.xxx] 2015-10-31 22:02
баруун хойд хэсгийн Зи-линь муж биш,,,,,, зүүн хойд хэсэг,,,,,

Бидэнтэй нэгдээрэй