Өчигдөр БНХАУ, Япон, БНСУ-ын төр, засгийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалт хийлээ. Гурван орны удирдагчид энэ уулзалтаар гурван талт харилцааг бэхжүүлэх арга зам, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэлэлцсэн байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян нар сүүлийн 3 жилд анхных болох энэ уулзалтанд оролцлоо. Гурван орны удирдагчид уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын гурван талт харилцаанд сэв суулгасан асуудлыг шийдвэрлэж, улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг сайжруулахын тулд түүхийн маргаантай сэдвүүдээр талууд нэгдсэн байр суурьт хүрэх нь чухал байгааг онцолсон байна.
Энэ удаагийн уулзалтаар талууд гурван орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр тохиролоо. Түүнчлэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлаар 6 талт яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсон байна. Өнөөдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе нар хоёр талт дээд хэмжээний уулзалт хийх юм.
| Гурван талт дээд хэмжээний уулзалт боллоо | ||
| Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.