Өнгөрөгч бямба гарагт Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Буянт-Ухаа 1, 2 хороололд ажиллалаа. Энэ үеэр иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа 10 хувийн урьдчилгааны асуудлыг 11 сард багтаан шийдвэрлэнэ гэж мэдээлсэн юм.
“Буянт-Ухаа 2” хорооллын хувьд нийт 6500 айлын орон сууцтай. Үүнээс эхний ээлжинд 30 барилга, 240 хүүхдийн цэцэрлэгийг энэ онд ашиглалтад оруулахаар болсон юм. Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн дор нэгдсэн 100 гаруй барилгын компани энэ ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тус барилгад нийт 2000 орчим хүн ажиллаж байна.
Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн ерөнхийлөгч Б.Жүгдэр “Буянт-Ухаа 2” хороолол уг нь өнөөдөр ашиглалтад орох ёстой байсан ч 12 дугаар сарын 5 хүртэл хойшлогдохоор болж байна. Учир нь төвийн дулаанд дөнгөж өнөөдөр холбогдсон. Харин цахилгаан татах хөрөнгө улсын төсвөөс хасагдчихаад байгааг салбарын сайддаа дуулгалаа.
Энэ талаар Бага оврын цэвэрлэх байгууламжийн инженер Ц.Пүрэвхүү “Бохирын хоолойгоо л холбочих юм бол энэ хорооллын бохир усыг бага оврын цэвэрлэх байгууламжийг ашиглаад шийдвэрлэх боломжтой. Нисэх буудал, “Буянт-Ухаа 1” хорооллын айл өрхүүдийн бохир усыг энд 96 хувь хүртэл цэвэршүүлж байгаа” гэж ярилаа.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоодугаар сард орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг хөгжлийн банкаар дамжуулан батлан даах журам батласан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа учраас барилгын салбарт 48 мянган орон сууц борлогдоогүй хүлээгдэж байна. Үүний тоог нэмэхгүй байхын тулд Засгийн газар шийдвэрээ даруйхан тодорхой болгож, иргэдийн хүлээлтийг эцэслэх хэрэгтэй гэж Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал хэлж байна.
| Орон сууцны 10 хувийн урьдчилгааны асуудлыг энэ сард шийдвэрлэнэ | ||
| Үзсэн: 291 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.