Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар хөрсөн дээр хасах 3-8 градус хүрч цочир хүйтэрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Харин Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр, 8-10 градус дулаан байна.
Өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ | ||
Үзсэн: 1971 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.