Шууд Chart

Манай улсын хүн амын дунд цус ойртолт түгээмэл байгааг тогтоожээ

2015-11-02 16:45:02

Өөрөөсөө дээш 3-4 дэх үеийн ах, дүү нартайгаа гэр бүл болсноос үүдсэн цус ойртолт  манай улсын хүн амын дунд их байна гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Тиймээс хүн ам нэг дор бөөгнөрөн суурьшсан байдлыг тэлж,  хүн ам сийрэг бүс нутаг руу тараан байршуулах төрийн бодлого,  мөн иргэдийг ургийн бичиг хөтөлж сургах зайлшгүй шаардлага байгааг Нийгмийн эрүүл мэндийн  хүрээлэнгийн ажилтан, судлаач доктор н.Энхтуяа хэлж байна.

Цус ойртолтын үед хөдөө, хот гэлтгүй төрөлхийн согог, гажигтай, оюуны хомсдолтой хүүхэд төрөх, хүн амын дундах биеийн хэмжээ давжаарах шинж тэмдэг илэрдэг. Энэ шинж тэмдэг нь манай улсад аль хэдийнэ илэрч, аюултaй хэмжээнд хүрчихээд байгааг тэрбээр нэмж хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсын хүн амын дунд цус ойртолт түгээмэл байгааг тогтоожээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
78.245.100.xxx [78.245.100.xxx] 2015-11-03 02:28
he he hamgiin oirhon Terelj tosgonoosoo jishee avaach! oirhon amar zugeer. hamaatantaigaa gerlesen suusan humuus end tendgui baina yalanguya sum tosgod

Бидэнтэй нэгдээрэй