* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Гэгээлэг өдөр. Гаригуудын хандлага өнөөдөр ажил үйлс бүтээхээд ивээлтэй байгаа учраас ажил дээр чинь дэвшил гарч магад. Хамт ажиллагсадтайгаа юм уу дээд удирдлагатайгаа өөрийн санаагаа хуваалц. Гэхдээ амжилттай арга зам, үйл ажиллагаа таны санаа гэж тооцогдох болно гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Таны энергийн нөөц өндөр байгаа тул тасралтгүй оролдлого, ажиллагаа ихтэй даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү биш байх болно. Найз нөхдийн чинь хүрээнд орж ирж байгаа шинэ хүн үерхэхэд үнэ цэнэтэй нэгэн байж болох ба та хоёрт нийтлэг зүйл олон байгааг та илрүүлэх болно.
Хумх (1/20-2/18)
Сонирхолтой өдөр. Хумхынхан хэрэв олон нийтийн арга хэмжээний урилга хүлээн аваад явах шаардлагагүй гэж үзвэл энэ нь гэр бүлийнхэн болон хамгийн хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөх сайхан боломж юм. Мөн тэдэнтэй хамт үзэсгэлэнт байгальтай газар салхинд гараарай.
Загас (2/19-3/20)
Ялгаатай өдөр. Өөртөө итгэх итгэл нь танд сайнаар нөлөөлнө. Хэрвээ одоо тайван байж цаашид болох зүйлд санаа зовохоо боливол ихийг бүтээж чадна. Харилцааны асуудлууд санаа зовооно. Ямар нэгэн юм болохгүй санагдаж байвал энэ талаараа ярилц. Танд учрах дарамт их байх тул сэтгэлээ нээ. Хэрвээ ярилцаж чадахгүй бол захиа бич. Асуудал нэгэнт ил болсон бол цаашид хүндрэлгүй болно. Хүнд хэцүү бэрхшээлтэй байгаа ч шантарч болохгүй. Өөреө өөрийгөө бүрэн дайчилж юунд хүрэх гэж байгаагаа ухамсарлан ойлго.
Хонь (3/21-4/19)
Эрсдэлтэй өдөр. Өнөөдөр та нөхөрсөг, илэн далангүй байхгүй бололтой. Сурлагадаа ч амжилт үзүүлж чадахгүй. Нүүдэл суудал бусад үгийг бодвол үнэтэй тусна. Таны анхаарал бага зэрэг суларсан болохоор замд ганцаараа гарсны хэрэггүй. Эс тэгвээс замд, ялангуяа хэрэв жолоо барьж байгаа бол аюул тулгарч болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Баялаг өдөр. Таны бүтээлч зан чанар бусдаас ялгарна. Үхрийнхэн ямар ч онцгой сэтгэл хөдөлгөм байдалд шилжиж орохдоо үнэхээр авъяастай хүмүүс. Хэрвээ та таамаглагдаагүй тооцоо ирсэн тооцооны тухай санаа зовж байгаа бол орлого зарлагаа нарийвчлан хянаад тухайн зүйл зөв данснаас ирсэн байна уу? гэдгийг нарийн шалгаарай. Тамирчин хүмүүс өнөөдөр амжилттай байх боловч өвдөг болон нуруугаа гэмтээхээс болгоомжил.
Ашигтай өдөр. Бизнесийн ажил хэрэг гэрээ хэлэлцээр саадгүй явагдаж байна. Энэ байдлаа хадгалж чадвал хүсч байсан үнэ цэнээ авч чадна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Харин түрээсний төлбөрөөсөө эргэн ашиг олохуйц газар сонгон аваарай. Шинэ холбоо харилцаа тогтоож бизнест тань тусалж чадах хүчирхэг найз нөхөдтэй бол. Энэхүү холбоог зузаатгахыг хичээ. Таны урмыг огт хугалахгүй. Настангууд харин ахамдын уулзалт олон хүнтэй газар очин сэтгэлээ сэргээ.
Мэлхий (6/22-7/22)
Будлиантай өдөр. Үнэхээр гайхалтай. Өнөөдөр маш их ажил хийх болно. Мөн нэлээд хэдэн шийдвэрлэх асуудлууд гарч ирнэ. Гол цамхаг бол таны ухаан үүнийгээ ашиглан нэг нэгээр нь ажлаа хийх хэрэгтэй. Аливаа юмыг хийхдээ юуны өмнө та өөрөөсөө үүнийг мэдэх үү? гэж асуу. Таны нөхцөл байдал сайн байна. Харин үгүй бол нэлээн асуудал гарах болно шүү. Хийж буй ажлаа үргэлж хяна. Өнөөдөр бүх зүйл будлиантай байж таны толгойг эргүүлэх болно. Бусдыг гомдоож магадгүй бөгөөд үүнд анхаар.
Арслан (7/23-8/22)
Ёс зүйтэй байх өдөр. Хэрвээ та өдрийн төгсгөлд сэтгэл хангалуун байхыг хүсч байгаа бол бүх асуудлаа шийдвэрлэж дуусга. Нэлээд их олон нийтийн ажилд та оролцох ёстой болно. Хуучин найзад чинь таны тусламж маш их хэрэг болох болно. Түүнд өөрийн чадах чинээгээр туслахыг хичээ. Хов жив ярих дуртай хүмүүсээс хол байхгүй бол хүмүүс таны талаар таагүй сэтгэгдэлтэй үлдэх болно. Хүүхэд харуулах гэх мэт зарим ажилд хамаатныхаа тусламжийг авах болно.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх нь та нарын ихэнхийг ирээдүйд удахгүй бүтэх шинэ төсөл дээр ажиллах эрч хүчийг өдөөж өгнө. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Байнгын хөдөлгөөнтэй байх нь таны эрч хүчийг хэрэгцээтэй зүйлд зарцуулна. Хэн нэгэнд итгэх нь магадгүй танд урмыг чинь хугалах асуудал гаргаж мэднэ. Тийм учраас бие даасан байж өөрийнхөө тааламжит орон зайнаас гарч өөртөө итгэх байдлаа нэмэгдүүл.
Жинлүүр (9/23-10/22)
Төвөгтэй өдөр. Мөнгөний асуудлууд гарч ирэхээс гадна яаралтай шийдэх ядаргаатай цаасны асуудлууд ч гарч ирнэ. Энэ нөхцөл байдлаас хурдан удаан гарах нь хамаагүй ч маргаашийн чухал ажил хэргийн төлөө чөлөөт цаг гарга. Таамаглаж байгаагүй ажлын саналууд мөн урьдчилан мэдэгдээгүй зочин гэрт тань ирж таныг анхаарлын төв болгох ба хэлэлцээр тохиролцоогоо хийхийг шаардана. Хайр дурлал, эрч хүч тань өснө. Жинлүүрийнхэн атаархал, хүч чадал, сэтгэл хөдлөлийн уран аргатай нүүр тулах бөгөөд та цаг зав эрч хүчээ эдгээртэй тохиролцох гэж зарцуулах болно.
Хилэнц (10/23-11/21)
Харамсалтай өдөр. Өнөөдөр ажилдаа амжилт олно гэдэгт итгэлтгүй. Гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалахын тулд өөрийн уур бухимдлаа дарах хэрэгтэй. Янз бүрийн асуудлаас болж өөртөө харамсахгүй байхын тулд өөрөөс шалтгаалсан бүх шийдвэрүүдээ хойш тавих хэрэгтэй. Гэр бүлдээ анхааралтай хандаж, өөрийгөө тайван байлгахыг хичээ.
Нум (11/22-12/21)
Амьсгалын зам ба амны хөндийн халдварт өвчин тусч болзошгүй. Хоолойны өвчин тань зүрхэнд нөлөөлж магадгүй. Хэрэв хоолой тань өвдвөл хүйтэн ундаа зайрмагнаасаа татгалзан халуун жин тавих орондоо хэвтэх хэрэгтэй. Балжингарамын хандаар хоолойгоо зайлаарай. Хөх, ягаан өнгө тайвшруулна. Улаан өнгө таныг тайван бус байлгаж сэтгэлийг тань хямраана.
Өнөөдрийн зурхай /2013 оны 9-р сарын 16/ | ||
Үзсэн: 1609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.