31 мянган еврогийн үнэтэй тархи судлах төхөөрөмжийг Шинжлэх ухаан технологийн их сургууль Тайвань улсаас худалдан авчээ. Энэ бол монгол хүний тархины үйл ажиллагаа, онцлогийг үндэсний эрдэмтэд судлах гэж байгаа анхны тохиолдол. Гэвч Гаалийн байгууллагын хоцрогдол, хууль эрхзүйн тодорхойгүй байдлаас болж шинжлэх ухааны зорилготой авчирсан тоног төхөөрөмжүүд гааль дээр гацдаг тухай бид хөндлөө.
Монгол хүний тархины онцлог, энэ талаар судлагдаагүй мэдээллийг шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилготой энэхүү төхөөрөмж Гаалийн татвараас чөлөөлөх хуудсанд байхгүй учраас татвараа төл гэдэг шаардлага тавьсан байна.
Шинжлэх ухааны дэвшил цаг, минуттай уралдан хөгжиж, хором бүр өөрчлөгдөж байхад 2013 онд баталсан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Гаалийн байгууллага ашиглаж байна. Ядаж л ямар тоног төхөөрөмж шинэчлэгдэж, хаана, юу өөрчлөгдөж байгаа талаар их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас судалгаа мэдээлэл авч байхыг судлаачид хүслээ.
Энэ бол ганцхан Шинжлэх ухаан технологийн их сургуульд тулгарч байгаа асуудал биш. Мөн татвараа авна гэж байгаа Гаалийн ажилтнуудын буруу биш. Учир нь үүнийг хуульчлаад өгчихсөн бодлогын баримт бичиг манайд байхгүй. Инновацийн тухай хууль батлахдаа их сургуулиуд мэдлэг үйлдвэрлэхдээ дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах тухай заасан. Гэвч ганцхан мөлгөр хуулиар хол явахгүй, алхам бүрт асуудал тулгарсаар байна.
Зөвхөн тоног төхөөрөмжөөс гадна лабораторийн урвалж бодис авахдаа ч Гаалийн татвар төлдөг. Шинжлэх ухааны салбарынханд тулгамдаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий эсэхийг бид салбарын яамнаас тодрууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлөх үү? | ||
| Үзсэн: 323 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.