Төр худалдаж авах боломжгүй, тодруулбал, 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй шээсний шинжилгээний 142 ширхэг аппарат, 3 сар хэрэглэх оношлуурын хамт Солонгосын Рой корпораци Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тусламж болгон өгчээ. Гэтэл гаалийнхан татвар төлж байж л оруул гэж агуулахад хагас жил гаруй хадгалсан гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга н.Энхбат хэллээ.
Мөн Сөүл хотын боловсролын газар Нийслэлийн боловрсолын газарт жил бүр 250 ширхэг компьютер бэлэглэдэг. Уг нь Засгийн газар хоорондын шугамаар ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө гэсэн ч хотуудын асуудал энд хамаарахгүй. Заавал татвар төлж байж оруул гэж Гаалийнхан шаарддаг. Үүнээс болж есдүгээр сард ирсэн компьютеруудыг он дуусах үед л авдаг байна. Ингээд хүүхдүүдийн сургалтад хэрэглэх компьютерууд мөн л хэдэн сар агуулахад цоожлогддогийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана хэлж байна.
Улс, нийслэлийн төсвөөр шийдэж чадахгүй тоног төхөөрөмжийн гачигдал, багаж хэрэгслийг гадны байгууллагуудын тусламж, дэмжлэгээр шийдье гэхээр гааль нь хүнд суртал гаргадаг, бас одоо мөрдөгдөж байгаа хууль нь цаг үедээ нийцээгүй. Ийм хүндрэл, бэрхшээл бодитой байгаа учраас Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа юм.
Хэрэв энэ хуулийн төсөл батлагдвал нийгмийн шинжтэй эмнэлгийн аппарат тоног төхөөрөмж, сургалтын компьютер гээд хандив, тусламжийн зүйлс гаалиар асуудалгүй орж ирэх эрх зүйн чадамжтай болно. Гэхдээ хуулийн өөрчлөлтөөс гадна гаалийнхны ёс зүй, хандлагыг өөрчлөх, нийгэм цаг үеэ мэдэрч ажиллуулдаг болгох хэрэгтэйг өнөөдөр уулзсан эх сурвалжууд онцолж байсан юм. Дэлгэрэнгүйг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.
| Гаалийн хүнд суртал төрийн байгууллагын ажилд саад болж байна | ||
| Үзсэн: 264 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.