Үндэсний өгөх өдрийн хүрээнд Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбооноос хүүхдүүдэд тоглоом хандивлах ажлыг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил цуглуулсан тоглоомоо Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд өгөхөөр болжээ.
Үндэсний өгөх өдөрт цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдөө нэгдэж хайртай тоглоомоо үеийнхэндээ хандивлаж байна. Энэ бол хүүхдийн хүмүүжилт тустай ажил гэж багш нар нь онцолж байлаа. Мөн эцэг эхчүүд, багш нарын “өгөх өдөр”-т зориулж авсан шинэ тоглоомууд ч энд байна. Эдгээр тоглоомыг Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд хандивлана.
Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоонд 40 орчим цэцэрлэг хамрагддаг. Тэд өгөх өдрийг тохиолдуулан мөн өнөөдөр цус хандивлах аянд нэгдсэн байна.
| Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх төвд тоглоом хандивлана | ||
| Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.