Шууд Chart

Манай улсын нийт айл өрхийн 93 хувь нь банкинд мөнгөн хуримтлалгүй

2015-11-02 18:14:36

Монголбанк, Голомт банктай хамтран иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Иргэд хуримтлалтай болсноор эдийн засгийн хямралд өртөх эрсдэлээс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалах зэрэг олон эерэг үр дүн гарна гэж эдийн засагчид үздэг.

Өнөөдөр манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга орчим нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээ байдаг. Хэрэв 3 өрх тутмын 1 нь яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж эхэлбэл 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох боломжтой юм. 

Үндэсний хуримтлалыг хөтөлбөрийн хүрээнд Голомт банк мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэдэд хуримтлалын ач холбогдлыг таниулж, хуримтлалыг хэрхэн бий болгох арга ухааныг ойлгуулж, иргэдийг хуримтлалтай болоход дэмжлэг үзүүлэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улсын нийт айл өрхийн 93 хувь нь банкинд мөнгөн хуримтлалгүй  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй