Шууд Chart

Бага орлоготой 10 мянган айл төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууцтай болно

2015-11-02 18:33:46

Сарын орлого нь 300-аас 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг айл өрхүүдийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлэхээр Сангийн яам, Нийслэл хот, Азийн хөгжлийн банктай хамтран санамж бичигт байгууллаа. Энэ төслийн хүрээнд 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж, 2017 оноос ажил нь эхлэнэ гэж талууд тооцож байна.

Иргэдийн төлбөрийн чадварт тааруулсан орон сууцны хөтөлбөрийг гэр хорооллын 130 га газарт хэрэгжүүлнэ. 10 мянган айлын орон сууцыг нийслэлийн 9 дэд төвд багтсан Баянхошуу, Сэлбэд байгуулахаар төлөвлөжээ. Бага орлоготой ч өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэлтэй иргэд рүү чиглэсэн энэ төслийн талаар хотын даргаас бид тодрууллаа.

Төслийг хэрэгжүүлэж дэд төвүүдийг 500 сая долларын санхүүжилт шаардлагатай. Энэ хөрөнгийг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шийднэ. Бага орлоготой айл өрхийг хамруулж байна гээд чанаргүй орон сууц барихгүй, Хүн амьдрах бүхий л таатай орчин нөхцлийг бүрдүүлнэ гэж тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоелхаммер амлалаа.

10 мянган айлын орон сууц гэдэг бол урьчдилсан тоо. Цаашид үүнээс ч олон орон сууц барих боломж байгаа юм байна. Учир нь сарын орлого нь байрны урьдчилгаа төлбөрийг хуримтлуулахад хүрэлцдэггүй 150 мянган айл өрх бий гэсэн судалгаа байна. Энэ төсөл хэрэгжснээр мөн 100 орчим мянган хүн бүтээн байгуулалтад оролцож ажлын байртай болох юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бага орлоготой 10 мянган айл төлбөрийн уян хатан нөхцөлөөр орон сууцтай болно  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй