МИАТ компанийн онгоцон дахь Монголын тухай танилцуулга кинонуудыг өөрчлөх талаар санаачлага гаргахыг нэгэн иргэн манай албанд хандан хүссэн. Улс орноо сайн сайхнаар сурталчлах биш харин ч гадныхан үзүүлэхэд нүүр улайж ичмээр энэхүү бүтээлүүд ямар шалгуураар тэнд орсон, тэдгээрийг өөрчлөх илүү сайжруулах боломж байгаа талаар дараагийн мэдээллийг бэлтгэлээ.
МИАТ компаний онгоцонд Монголын байгал, хүмүүсийн аж амьдрал, монгол наадам, зан заншил, зэрлэг ан амьдтын тухай 5 төрлийн тус бүр 15 минутын танилцуулга кинонууд байна. Эдгээр киноноос монголын тухай мэдээлэл авах бүү хэл үүнийг үзсэн хүмүүс өмнөөс нь ичиж байгаагаа өнгөрсөн онд цахим сүлжээгээр хэлж байсан. Харин өнөөг хүртэл МИАТ компани эдгээр болхи, ямар ч ур хийцгүй, видео танилцуулгаараа жуулчдаа угтсаар байгаа юм байна.
Жуулчдад ахны сэтгэгдлийг нь хэрхэн төрүүлэх ёстой, яаж угтах, тэдэнд ямар мэдээлэл өгөх ёстой талаар Аялал жуулчлал хариуцсан салбарын яаманд ч нэгдсэн бодлого төлөвлөгөө байхгүй байна. Ямар ч улс орон жуулчдыг татах нэг л өнгө, нэг л уриа үг, нэг л дүрслэлээр имижээ бүрдүүлдэг.
Харин манайд аялал жуулчлалын нэгдмэл өнгө төрх байхгүй байгаа нь энэ жишээнээс харагдаж байна. Монголын тухай хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг, үзүүлдэг, яаж ч илэрхийлж болдог болсон нь бидний бодлогын алдаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
| МИАТ-ын онгоцон дахь Монголын видео танилцуулга шаардлага хангахгүй байна | ||
| Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.