Шууд Chart

Монгол инженер хүнсний ногооны хаягдлаар халаалтын шингэн бүтээжээ

2015-11-02 18:52:19

Бид хог хаягдлаа дахин боловсруулснаар хөрс, агаарын бохирдлоосоо салахаас гадна хэрэглээгээ ч хэмнэх боломж байгааг зохион бүтээгч, инженер И.Боди хэлж байна. Тэрээр хүсний ногооны хаягдлыг ашиглан уснаас хурдан халдаг хэрнээ дулаанаа удаан хадгалдаг шингэний зохион бүтээжээ.  Энэ шингэн нь байгалийн бүтээгдэхүүнээс гаралтай гэдгээрээ онцлог юм.

И.Боди инженерийн зохион бүтээсэн шингэн машины тосолтой төстэй. Гэхдээ ахуйн хэрэглээнд хэрэглэнэ. Хүний биед хор хөнөөлгүй гэдгээрээ онцлог. Энэ тухай зохион бүтээгч Боди “Усыг цахилгаанаар халаахад 20-40 орчим минут зарцуулдаг. Харин миний хийсэн шингэн 10 минутын дотор л хална. Мөн  хасах 40 хэмд хөлдөхгүй. Гэтэл ус хасах 10 градусаас хөлдөж эхэлдэг” хэмээн ярьж байлаа.

Манай улс 10 литр ус халаахад 1,5-2 кВт цахилгаан буюу зуун Вт-ын 15-20 гэрэл асаасантай тэнцэх цахилгаан зарцуулдаг юм байна. Харин зохион бүтээгч Н.Бодийн хийсэн тусгай шингэн үүнээс хоёр дахин бага цахилгаанаар хална.

Түүний хийсэн шингэнийг нийслэлийн 700-800 орчим өрх халаалтандаа ашиглаж байна. Жишээ нь энэ айл нам даралттай зуухаар гэрээ халаадаг байхад 250 орчим литр ус ашигладаг байжээ. Харин одоо тэд зохион бүтээгч Бодийн хийсэн 30 литр шингэнээр гэрээ бүрэн халааж байна.

Олон улсад ийм шингэнийг ихэвчлэн авто машин, техникт ашиглаж ирсэн. Учир нь хүний биенд хор хөнөөлтэй гэж үздэг байна. Харин энэ шингэнийг цэвэр байгалийн бүтээгхдэхүүнээс гаргаж авснаар шинэлэг болжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол инженер хүнсний ногооны хаягдлаар халаалтын шингэн бүтээжээ  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.243.xxx] 2017-06-20 10:36
Ямар утсаар холбоо барих вэ?
Зочин [66.181.186.xxx] 2017-10-09 22:43
89153859
Зочин [66.181.183.xxx] 2017-12-12 10:18
Утас байна уу
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2015-11-02 21:13
Ene shingeniig haanaas awah bolomjoi we...
Зочин [66.181.183.xxx] 2017-12-12 10:25
Ene utas bolohgui bn oor dugaar bn u

Бидэнтэй нэгдээрэй