Монгол улсыг гадаадад сурталчлах бодлогын асуудлаар өнөөдөр гадаад хэргийн яам, хэвлэл мэдээллийн салбарынхан зөвлөлдлөө. Манай улсын тухай гадны улс орнуудад нийтлэг тархсан мэдээлэлд тандалт хийхэд дийлэнх нь Монголын талаар мэдээлэл муу, эсвэл сөрөг мэдээлэлтэй байгааг судалгааны багийнхан гаргажээ. Тиймээс гадаад сурталчилгааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж салбарынхан үзэж байна.
Сүүлийн нэг жилийн хугацаанд интернэтээр тархсан Монголын тухай мэдээлэлд судалгааны багийнхан тандалт хийжээ. Уул уурхайн салбартай холбоотой, манайд хөрөнгө оруулагч компаниудын тухай мэдээлэл хамгийн их уншигчтай байна. Гэхдээ дийлэнх нь сөрөг мэдээлэл. Бас ихэнхид нь манайхаас хариу тайлбар хийгээгүй байна. Мөн аялал жуулчлалтай холбоотой мэдээлэл ч хамгийн их хандалтыгавчээ. Энэ тухай судалгааны компанийн төлөөлөгч н.Гэрэлтуяа дараах баримтуудыг дурдлаа.
Гадны хэвлэл мэдээллүүд бидний тухай биднээс их бичдэг. Харин бид гадныханд мэдээллээ хангалттай түгээж чаддаггүй. Энэ байдлыг өөрчилж, шинэ бодлогоор ажиллах хэрэгтэй байгаагхэлэлцүүлэгт оролцогчид хэлж байна. Гадныханы гаргасан мэдээллийг хянаж, хариу тайлбар хийдэг, гадаадын хэвлэлүүдэд хэвлэлийн мэдээ өгдөг нэгдсэн сайттай болох асуудал яриа хэлэлцээний түвшинд явж байгаа юм байна.
Гадаад сурталчилгааны хөтөлбөр боловсруулж ирэх оноос 7 хоног бүрт Монголын тухай гадны хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг баг ажиллаж эхэлнэ. Ингэж зөөлөн хүчний бодлогоор эх орноо гадныханд сурталчилах ажлыг явуулахаар зорьж байгаа тухай Гадаад хэргийняамнаас танилцуулсан. Энэ ажилд хэвлэлийнхэнийг хамтран ажиллахыг уриаллаа.
| Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр боловсруулна | ||
| Үзсэн: 244 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.