Шууд Chart

Гадаад хэл дээрх Монголын тухай мэдээлэл хоцрогдмол болох нь судалгаагаар гарчээ

2015-11-02 19:11:13

Монголын тухай интернэтээр хайж мэдээлэл цуглуулахад бодит байдал дээр бидний тухай гадныханд хүрдэг мэдээлэл ямар байдалтай болохыг хэдхэн хайлтын үр дүнгээс харж болно. Хамгийн энгийн үгээр түлхүүр болгон хайлт хийхэд гарч ирдэг мэдээллээс гадныхан ихэвчлэн Монголын тухай хуучинсаг ойлголт авдаг байна. Интэрнэтээс ингэж хайхад Монголын тухай нэгдсэн бус мэдээллийн илэрц гардаг нь Монголыг сонирхогчдын тоог бууруулж байгаа тухай зар сурталчилгааны компанийн төлөөлөгч н.Энх-Ундрам ярилаа.

Өнгөрсөн жил оросын хэдэн сэтгүүлчид манайд ирээд буцахдаа “Орос улсад Монголыг бүр 70,80-аад оны хөгжлөөр нь  төсөөлөн мэддэг хүн их байдаг” гэж ярьжээ. Уг нь дэлхий нийтээр эх орноо сурталчилах олон боломж бий. Түүн дээрээ л тоглолт хийж, боломжийг алдахгүй байх хэрэгтэй тухай судалгааны багийн гишүүн хэлж байлаа.

Монгол гэсэн хайлтыг Google дээр хийсэн л бол Монголын нэрийг дэлхийд гаргасан Хөсөгтөн хамтлагын тухай, олимпод алтан медаль хүртсэн Түвшинбаярын тухай, эсвэл Монголд айлчлаад буцсан Холливүүдийн алдарт жүжигчний сэтгэгдлийн тухай илэрц гарч ирж байвал энэ пи-ар. Мэдээллийг нэгдсэн бодлогоор цацдагбайх зохицуулалт л энд хэрэгтэй байна гэж судалгааны байгууллагынхан онцолж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гадаад хэл дээрх Монголын тухай мэдээлэл хоцрогдмол болох нь судалгаагаар гарчээ  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй