БНХАУ, БНСУ болон Япон улсын төр засгийн тэргүүн нар сүүлийн 3 жил гаруйн хугацаанд анх удаа дээд хэмжээнд уулзалт хийлээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцьян, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе, Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ нар улс төр, эдийн засгийн харилцаагаа сайжруулахад шийдвэртэй алхам хийхээр тохиролцсон байна.
Мөн 2012 оноос хойш тасалдаад байсан энэхүү дээд хэмжээний уулзалтыг цаашид жил бүр тогтмолжуулах, ирэх онд Япон улсад 3 талт уулзалт хийхээр санал нэгдсэн байна. Цаашид Хятад, Өмнөд Солонгос Японы эрх баригчид бүс нутгийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 3 орны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээг түргэвчлэх, худалдааны шинэ бүс байгуулахаар тохиролцжээ.
Хэрвээ Хятад, Япон Өмнөд Солонгос 3 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулвал энэ нь 15 тэрбум америк долларын ДНБ бүхий хамгийн том эдийн засгийн бүс болж, нийт ДНБ нь дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлэх юм байна. Мөн Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх 6 талт хэлэлцээг сэргээхэд хамтран ажиллахаар тохирсон байна.
| БНХАУ, Япон, БНСУ чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэвчилнэ | ||
| Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.