АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Төв Азийн орнуудад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр Төв Азийн 5 орны гадаад хэргийн сайд нартай Узбекстаны Самарканд хотноо уулзалт хэлэлцээ хийж, АНУ Төв Азийн орнуудтай терроризмтой тэмцэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн үй олноор нь хөнөөх зэвсгийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавихад эдгээр орнууд хамтран ажиллахаар тохиролцсоныг дипломат эх сурвалжууд онцолж байна. Эдгээр орнуудын хувьд хэт даврагч Исламын улс бүлэглэлын нөлөө өсөн нэмэгдэж, Афганистанаас Төв Ази руу шургалан орох эрсдэлтэй байгааг тооцоолон, ийнхүү терроризмын эсрэг хамтрахаар болж байна. ОХУ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай ойр харилцаагаа хадгалж, БНХАУ энэ бүс нутагт эдийн засгийн оролцоогоо улам тэлэх бодлого барьж байна.
Мөн Япон улсын ерөнхий сайд өнгөрсөн 7 хоногт Төв Азийн орнуудаар худалдаа хөрөнгө оруулалтын салбарт түлхүү хамтрах зорилготой айлчлал хийж, энэ бүс нутагт Японы ашиг сонирхол нэмэгдэж байгааг харуулсан юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын энэхүү айлчлал Обамагийн засаг захиргаа Төв Ази дахь Орос, Хятадын нөлөөний эсрэг Японтой хамтарч, Казахстан, Тажикстан зэрэг 5 улстай хамтын ажиллагаагаа тэлэх зорилготой байгааг харуулж байна гэж ажиглагчид дүгнэж байна.
| АНУ болон Төв Азийн орнууд терроризмын эсрэг хамтарна | ||
| Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.