Туркийн эрх баригч Шудрага ёс, хөгжил нам өчигдөр болсон бүх нийтийн сонгуульд ялалт байгуулжээ. Ингэснээр тус нам парламентад олонхийн суудалтай болж, дангаараа засгийн газар эмхлэн байгуулах юм.
Сони: Туркийн эрх баригч нам өнгөрсөн 6-р сард болсон сонгуулиар олонхийн байр сууриа алдаж, сөрөг хүчнийхэнтэйгээ эвслийн засгийн газар байгуулахаар багагүй хугацаанд яриа хэлэлцээ хйисэн боловч үр дүнд хүрээгүй улмаар хугацаанаас нь өмнө сонгууль зарласан юм. 6-р сард бүх нийтийн сонгуулийн дараа Сиритэй залгаа хилд халдлага гарсны хариуд Туркийн армийнхан Исламын улс бүлэглэл болон Курдын зэвсэгт дайчдын байрлалуудад агаарын цохилт өгч эхэлсэн юм.
Гэвч сүүлийн саруудад Туркийн аюулгүй байдлын орчин тогтворгүй болж, өнгөрсөн сард л гэхэд нийслэл Анкара хотод 100 гаруй хүний аминд хүрсэн цуврал халдлага болсон. Туркийн сөрөг хүчнийхэн эдгээр аюулгүй байдалд заналхийлсэн халдлагуудад эрх баригч намаа буруутгаж байгаа. Одоо ч сөрөг хүчнийг дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх вий, үүнээс үүдэж нөхцөл байдал хурцдах вий гэж Туркийн эрх баригчид санаа зовниж байна. Туркийн эрх баригч нам өчигдөр сонгуулийн саналын урьдчилсан дүнгээр ялалтаа зарлан тунхагласан. Одоо ерөнхий сайд Ахмет Давутоглу дахин засгийн газар эмхлэн байгуулж, засгийн эрхийг үргэлжлүүлэн барих юм.
| Туркийн эрх баригч нам олонхийн байр сууриа эргүүлж авав | ||
| Үзсэн: 212 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.