Шууд Chart

Арилжааны банкууд дээр тогтож буй санхүүгийн зах зээлийг хална

2015-11-03 12:38:52

Монгол Улсад арилжааны банкууд дээр тогтож буй санхүүгийн зах зээлийг халахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор “Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр”-ийг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулаад байна.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр өндөр хүүтэй зээл, арилжааны банкууд давамгайлсан санхүүгийн зах зээлээс иргэдийн хуримтлалыг үр ашигтай болгоход чиглэнэ гэж Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн хөгжлийн газрын дарга А.Батпүрэв онцоллоо. Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хугацаанд олон улсын интеграцчилалд нэгдэж, бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрнэ гэж тооцож байгааг тэрээр нэмж хэллээ. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арилжааны банкууд дээр тогтож буй санхүүгийн зах зээлийг хална  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй