Шууд Chart

Иргэд газар, загас, ойн нөөцийг эрх тэгш хүртэж чадахгүй байна

2015-11-03 13:18:14

 2012 онд Дэлхийн хүнсний аюулгүй байдлын хороо (ДХАБХ) газар, ой, загасны нөөцөд нэвтрэх, ашиглах баталгааг сайжруулах сая сая хүний эрхийг хамгаалахад чиглэсэн Үндэсний хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд газар, ой, загасны нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалыг хөгжүүлэх сайн дурын зөвлөмжийг баталсан.

Үндэсний хүнсний аюулгүй байдлын хүрээнд улс орнууд газар, ой, загасны нөөцийн ашиглалтын эрхийн харилцааг зохицуулах хууль, дүрэм журам боловсруулахад баримтлах зарчмуудыг уг сайн дурын зөвлөмжид тусгасан. Гэвч амьжиргааны түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд газар, загас, ойн нөөцийг бусадтай адил эрх тэгш хүртэж чадахгүй байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлгэрэнгүй сурвалжлагыг одоо сонсгоё.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иргэд газар, загас, ойн нөөцийг эрх тэгш хүртэж чадахгүй байна  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй