Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-09-16 09:23:57

09.00 цагаас эхлэн МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралтай. 09.00-10.00 цагт Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад хийсэн хяналт шалгалтын дүн, 10.00-11.00 цагт Амьтны тухай болон байгалийн ургамлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн, 11.00-12.00 цагт Улаанбаатар хотод шинээр баригдаж буй барилга, байгууламжийн гадна ханын дулаалгын материалд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ. Хурал МХЕГ-ын 2 давхарт хурлын танхимд болно.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвдОзоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөрт зориулж Озоны үндэсний албанаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Монгол Германы гүүр” ТББ-аас “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг 2013”-ыг зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
 
13.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд БЗД, Арслантай гүүрний баруун талд байрлах” Номын цагаан өргөө” номын худалдааны төвийг буулгах гэж буйг эсэрг үүцэж түрээслэгчид хэвлэлийнхэнд хандлаа.
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал маргааш өндөрлөнө.
 
УИХ дахь Ардын нам, Ардчилсан нам болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдана.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд   
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй