Өнөөдөр Улаанбаатар хотод 700 орчим автомашины засвар үйлчилгээний цэг ажиллаж байна. Энэ салбарт ажлын байрны захиалга их байдаг ч мэргэжлийн түвшинд боловсон хүчин бэлтгэдэггүй байсан. Харин энэ жилээс Монгол-Солонгосын политехникийн коллежид автомашины кузов засварын анги шинээр нээлээ.

Энэ он гарсаар манай улсын хилээр сард дунджаар 3 мянга орчим суудлын автомашин, 650 орчим ачааны машин орж ирсэн байна. Тэр хэмжээгээр автомашины парк шинэчлэл хийж байгаа. Жилээс жилд энэ тоо өссөөр байгаа учраас автомашины кузов засварын мэргэжилтний эрэлт ч өндөр байгааг Хөдөлмөрийн сайд онцоллоо.

Автомашины кузов засварын шинэ анги 25 оюутныг элсүүлсэн. Ирэх жилээс элсэлтээ нэмж авах төлөвлөгөөтэй байгаа тухай сургуулийнхан мэдээлж байлаа.
| Монголд автомашины кузов засварын мэргэжилтэн бэлтгэж эхэллээ | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.