Шууд Chart

Хилийн чинад дахь Монгол сургуулиудад ном хандивлав

2015-11-03 15:39:02

Монгол Улсын иргэд хилийн чинадад чөлөөтэй зорчих болсон цагаас хойш өнөөг хүртэл манай 100 мянга гаруй иргэн тэр дундаа 30 мянга гаруй сургуулийн насны хүүхдүүд эцэг, эхийн хамт гадаадын улс орнуудад байнга оршин сууж, амьдарч байна. Эдгээр хүүхдүүдэд монгол хэл, соёлыг зааж сургах, өвлүүлэн үлдээх асуудлаар ГХЯ-наас тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, Монголчуудын холбоод болон зарим ТББ-уудын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн билээ.

Сүүлийн жилүүдэд хилийн чинадад буй монгол хүүхдүүдэд хэл, түүх, соёл, өв уламжлалыг зааж сургах Монгол гэр сургуулиуд олноор нээгдэж байгаагийн хэрээр эдгээр сургуулиудад хүүхдийн номын сан шинээр байгуулах, хуучин номын сангийн номуудыг шинэчлэх, баяжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Тус яамнаас эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах уриалгыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн компани, номын дэлгүүрүүдэд хүргүүлсэн бөгөөд эхний дэмжигч байгууллага болох “Мирном паблишинг” ХХК-ийн хамт олон Америкийн Нэгдсэн Улсад үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиудын номын санд зориулан дэлхийн сонгодог болон өөрийн орны шилдэг уран зохиолын нийт 275 ширхэг ном бэлэглэв.

Өнөөдөр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тус компанийн төлөөлөгч Н.Алтанхүүг хүлээн авч уулзан “Талархлын бичиг” гардуулав.


Хилийн чинад дахь Монгол сургуулиудад ном хандивлав  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй