Шууд Chart

“Гавана 2015” Олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв

2015-11-03 15:44:27

Олон улсын 33 дахь удаагийн худалдааны үзэсгэлэн яармаг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Гавана хотод нээгдэв. Куба улсын нийслэл Гавана хотод жил бүр зохиогддог олон улсын худалдааны үзэсгэлэн яармаг нь 1983 оноос зохиогдож буй бөгөөд зөвхөн Карибын тэнгисийн орнууд төдийгүй Латин Америкийн бүс нутагтаа томоохонд тооцогддог ажээ.

Энэ жил Куба-АНУ-ын дипломат харилцаа 54 жилийн дараа сэргэсэнтэй холбогдуулан урьд онуудынхаас өргөн дэлгэр болж байна. Нийтдээ 70 орчим орны 900 орчим компани, ААН бараа бүтээгдэхүүнээ тавьж үзүүлнэ, 150000 орчим бизнес болон бусад төлөөлөл оролцож буй гэж мэдээлэв. Арабын Нэгдсэн Эмират, Кувейт зэрэг улсууд анх удаа оролцож байна.

БНКУ-ын Гадаад худалдаа, Хөрөнгө оруулалтын сайд  Родриго Мальмиерка үзэсгэлэнг нээж үг хэлсэн байна. Тэрээр “Гавана 2015” үзэсгэлэн нь Кубын гадаад худалдаа, экспорт, импортын түнш нарыг нэмэгдүүлэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготойг танилцуулав. Энэ удаа Кубын тал нийт 8,7 тэрбум ам. долларын өртөгтэй 246 хөрөнгө оруулалтын төслийг танилцуулах ажээ. Түүнчлэн Мариэль эдийн засгийн тусгай бүс хөрөнгө оруулалтын арга хэмжээг тусад нь зохиох болно. АНУ-ын 25 компани анх удаа бүтээгдэхүүнээ үзүүлэх ажээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БН Куба улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр оролцов.


“Гавана 2015” Олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй