НҮБ-аас байгалийн нөөцийн ашиглалтыг ихэнх улс орон тэгш хуваарилж чаддаг эсэхэд судалгаа хийхэд дэлхийн хүн амын 30 хувь нь нийт ашгийн 50-аас дээш хувийг хүртэж байна гэх дүн гарчээ.
Тухайн улсыг аж ахуйн нэгжтэй зүйрлэвэл байгалийн нөөцийн хувьцаа эзэмшигчид нь ард түмэн. Тиймээс тэд байгалийн нөөцийг ашиглахад ижил тэгш эрхтэйгээр оролцох ёстой. Үүнийг ихэнх улс орон үндсэн хуульдаа оруулсан байдаг ч хэрэгжихгүй байгааг НҮБ-ынхан хэлж байгаа юм. Тэд дэлхийн 130 гаруй улс оронд судалгаа хийж, газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж гаргажээ.
Тухайлбал, манай улсын хүн амын дунд байгалийн нөөцийн ашиглалтын талаар судалгаа явуулахад ихэнх хүмүүс хувийн эзэмшлийн газартай болохыг хүссэн байдаг. Гэтэл одоогийн байдлаар нийт хүн амын 20 хувь нь л өөрийн гэсэн газартай болжээ. Энэ нь хувь хүний идэвх оролцоотой холбоотой ч, нөгөө талаас байгалийн баялаг, нөөц иргэдэд ижил тэгш хуваарилагдахгүй байгаагийн жишээ гэж НҮБ-ынхан үзэж байгаа юм.
| Олонх иргэн хувийн эзэмшлийн газартай болохыг хүсдэг | ||
| Үзсэн: 270 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.