Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархлын жагсаал зохион байгуулжээ

2015-11-03 16:20:23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийг нь дэмждэг, хамтарч ажилладаг аж ахуйн нэгжүүдэд хандаж талархлын жагсаал зохион байгууллаа. Энэ жагсаалд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт үндэсний төвийнхөн мөн оролцсон юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж ахуйн нэгжийн үүдээр орохоос эхлээд асуудалтай тулгардаг. Тиймээс "Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлэх” сарын аяныг өрнүүлэхээр болжээ. Тэд энэ аянаа талархлын жагсаалаар эхлүүлж байгаа юм.

Манай улсын хэмжээнд 40 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 10 гаруй мянга нь хүүхдүүд байгааг тэд хэлж байна.  Эдгээр хүүхдүүдийг эрт үед оношилж эмчилгээнд хамруулсан бол 60 орчим хувь нь эмчлэгдэх боломжтой байсан нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоогджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд талархлын жагсаал зохион байгуулжээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй