Ар гэрийн боломж, санхүүгийн хүндрэлээс шалтгаалан шаардлагатай мэс засалд орж чадахгүй байгаа нэг хүнийг сонгож, БНСУ-д эмчлүүлэх гэж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдэгдлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Энэ хүрээнд нэг иргэнийг үнэ төлбөргүйгээр эмчилгээнд хамруулахаар болжээ.
Монголд эмчлэгдэх боломжгүй 30 гаруй өвчин бий гэсэн судалгаа байдаг. Санхүүгийн боломжтой зарим нь гадны улсыг зорьж, эмчлүүлж, өвчин шаналалаасаа салдаг. Тэгвэл санхүүгийн боломжгүй нэг иргэнийг БНСУ-даа эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн Кёнжи мужын Мёнжи эмнэлэг эмчилж өгөхөөр болсон тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэллээ.
Дашрамд дурдхад Нийслэлийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Кёнжи мужийн 15 эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.. Энэ хүрээнд монголд эмчлэх боломжгүй өвчинтэй иргэдэд туслахаас гадна, монгол эмч, сувилагчдаа тус мужийн эмнэлгүүдэд дадлагажуулах ажээ. Ирэх арванхоёрдугаар сард 5-6 эмч, сувилагчийг сургалтад хамруулахаар төлөвлөөд байгаа гэнэ.
| Санхүүгийн боломжгүй нэг иргэнийг БНСУ-д эмчилнэ | ||
| Үзсэн: 287 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.