Шууд Chart

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж удирдлагын арга барилаас хамаарч байна

2015-11-03 18:30:11

ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн удирдлага эмч, сувилагч, ажилчдынхаа дунд болзолт уралдаан зарлаж, 35 бүтээлч ажил хийсэн байна. Төсвийн мөнгө харалгүйгээр ажилчид нь өөрсдөө санхүүжилт босгож, гадаах талбайн хашаа барьж, усан оргилуур байгуулж, эко орчин бүрдүүлсэн аж. Эмнэлэг дотроо ч бас иргэдэд мэдээлэл өгөх цахим самбартай болж, брэнд бүүкийн дагуу давхар бүрээ будаж, тохилог сандал байршуулжээ. Энэ бүхнийг эмнэлгийн эмч, ажилчид өөрдсөө санаачилж хийсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн 3 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн удирдлагууд хийсэн билээ. Тодруулбал, 40 гаруй жил засвар хийгдээгүй зуслангийн замыг өргөтгөн шинэчилсэн, Өлзийт хороолол, Биокомбинатын 9 км гаруй замыг засварласнаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өрнөж энэ жил 280 гаруй айл орон сууцандаа ороод байгаа юм. Энэ томоохон ажлуудыг хийхэд ажилчдын идэвх чухал байсныг хотын дарга хэлж байна.

Гадны улс орнууд яг ийм зарчмаар хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулдаг. Гэтэл манай улсын төрийн байгууллагуудын дийлэнх нь ийм байж чадаж байна уу? Энэ тухай нарийн судалгаа байхгүй ч, иргэн та бид өөрсдөө дор бүрнээ дүгнэж байгаа. Ажилчдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах арга  барил төрийн байгууллагын удирдлагуудад дутагдаж байгаа учраас иргэдэд хүргэж буй үйлчилгээ нь ч гологдож, шүүмжлүүлдэг гэдгийг зарим судлаач, багш нар хэлж байгаа юм.

Сурвалжлагын дэлгэрэнгүйг “Цагийн хүрд”-ээс үзээрэй

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрийн албан хаагчдын ажлын бүтээмж удирдлагын арга барилаас хамаарч байна  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй