Шууд Chart

Зам тээврийн осолд өртөж нас барсан хүүхдийн тоо өсчээ

2015-11-03 19:07:46

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо бага зэрэг буурсан мэдээ байна. Гэсэн ч осолд өртөж амиа алдсан хүүхдийн тоо өсчээ. Дүрэм журмыг чангатгахаас илүү дүрмийг биелүүлэхгүй бол үүсэж болох эрсдлийг олон нийтэд таниулах нь чухал байна гэж Төрийн бус байгууллагын төлөөлөл үзэж байна.

Авто замын ослын тоог 4 жилээр харьцуулан гаргасан судалгаанаас харахад 2006-2010 оны хооронд гарсан нийт ослын тоо 6600 гаруй, үүнээс болж амиа алдсан хүний тоо 1600 гаруй байсан бол 2011-2015 оны хооронд нийт 8000 орчим осол бүртгэгдэж, үүний улмаас 2000 орчим хүн амь насаа алдсан байна. Харин энэ жил замын хөдөлгөөний хууль дүрэм чангарснаар нийт ослын тоо буурсан ч ослоос шалтгаалж амь эрсэдсэн хүүхдийн тоо өссөн байна.

Хууль дүрмээ чангатгах нь зам тээврийн ослыг бууруулах нэг төрлийн арга. Гэхдээ нөгөө талаас дүрэм журмыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулж, дүрмээ биелүүлсэн жолооч, явган зорчигчдыг урамшуулах хөтөлбөрийг зарим улсад хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Жишээ нь, ОХУ-ын нэг мужид 2 “Ш” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Өнгөрсөн онд л гэхэд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас нийт 503 хүн амь насаа алдсан байна. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал үүссэн, дайн тулаантай зарим улс оронд нас барж байгаа хүмүүсийн тооноос ч их байгаа юм. Тиймээс энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулах шаардлага байгаа тул "Цагийн хүрд"-д онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зам тээврийн осолд өртөж нас барсан хүүхдийн тоо өсчээ  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-03 19:52
энэ аймшгийг зөвхөн нэг удаагийн ажиллагааны нэр болгож хэн ч үнэмшимгүй болгож байхаар хүүхдүүд ээ машины урдуур хойгуур гүйх ямар аюултайг бүр ах дүү ээж аав эмээ өвөө нараар нь хэлүүлж бүх хөдөлгөөнд оролцогч нарт хэзээ ч гүйгээд гараад ирэх аюулаас айх ёстойг сануулж архи уусан жолооч хайж бөөгнөж зогсохоор ийм осол гардаг газруудаар хөдөлгөөн зохицуулж байх шаардлагатайг шаардаж нэхэж даалгаж тодорхой цагуудад заавал тэр цэгүүд дээр байршуулж ажиллуулдаг болгоод дараагийн ажиллагаануудаа ээлж дараалан авах хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй